Монгол үсгээр (кирилл) бичих заавар



Дээрх талбай дээр монгол үсгээр бичиж болно. Дараахь зурагт монгол үсгийн байрлалуудыг дүсэлж үзүүлэв. Монгол үгэнд хамгийн их хэрэглэгддэг үсгүүдийг ойрхон байрлуулахыг хичээсэн. Үсгүүдийн байрлалыг тогтооход амархан. Жишээ нь: монгол хэлний Р, Т, У, И, О, П, А, Д, Ф, К, Л, З, Б, Н, М үсгүүд англи үсэгтэй адилхан дуудагддаг тул адилхан байрлалд байгаа. Монгол хэлэнд Q үсэг байхгүй тул оронд нь Ө үсэг тавьсан. Англи W үсгийн оронд Ш үсэг баирлууллаа. Мөн Ч үсгийг X (икс) үсгийн товч дээр, Ц үсгийг C үсгийн товч дээр тус тус байрлуулсан болно.

Харамсалтай нь англи хэл 26-хан үсэгтэй монгол хэл 35 үсэгтэй тул зарим монгол үсгийг өөр товчнууд дээр байрлуулсан болно. Монгол үгэнд хамгийн их хэрэглэгддэг Ы болон Й үсгийг хамгийн дээд эгнээний хоёр буланд байрлууллаа. Зөөлний тэмдэг бичэхийн тулд SHIFT дарж байгаад 7-гийн тоон дээр дарах (зэрэг дарах), хатуугийн тэмдэг SHIFT + 9-ийн тоо зэрэг дарах хэрэгтэй.







Хэрэв англиар бичих хэрэг гарвал дэлгэцийн зүүн доод буланд баигаа зургаас англи гэдгийг сонгоод англи үсгээр бичиж болно.







Хэрэг гарвал зургийг томруулах буюу буцааж хумьж болно.